Бид Ажил горимын бие даан даалгавар гүйцэтгэх боломжуудыг ChatGPT-ийн үндсэн хэрэглээнд нэгтгэж байгаа тул арван хоёрдугаар сараас эхлэн Plus, Pro, Business багцын хэрэглээний эрх ChatGPT болон Codex-д дундынх болно.
Таны ChatGPT болон Codex-ийн хэрэглээг загварын боловсруулж, үүсгэдэг мэдээллийн нэгж болох токеноор хэмжинэ. Хэрэглээний эрхээс тань хэр их зарцуулагдах нь сонгосон загвар болон түүнд өгсөн даалгавраас хамаарна. Илүү дэвшилтэт загвар болон нарийн төвөгтэй даалгаварт ерөнхийдөө хэрэглээний эрхээс илүү их зарцуулагдана. Шуурхай чат таны хэрэглээний эрхээс хасагдахгүй.
Таны ажлын явцыг тасалдуулахгүйн тулд бид энэ шилжилтэд сайтар бэлдэж байна. Ихэнх хэрэглэгч хэрэглээний эрхээ шинэчлэгдэхийг одоогийнхоос илүү олон удаа хүлээх шаардлагагүй гэж бид тооцоолж байна. Та Тохиргоо → Хэрэглээ хэсгээс нийт үлдсэн хэрэглээний эрх болон шинэчлэгдэх цагийг харах боломжтой болно. Хэрэв та хязгаартаа хүрвэл хэрэглээний эрхээ шинэчлэгдэхийг хүлээх, багцаа ахиулах эсвэл кредит худалдан авч, кредитээр ашиглах боломжтой функцүүдийг үргэлжлүүлэн ашиглаж болно.